Гёнги мужийн Сүвон ёгийн ойролцоох охид бүсгүйчүүдийн биеийг үнэлүүлдэг хүний наймааны төвлөрсөн гудамжин (ягааны гудамж) -д ээжийнхээ ажиллуулж байсан бизнесийг өвлөн авч 128.000.000.000 вон хураасан ах дүүс, гэр бүлийн 5 гишүүн баригджээ.
Ээж нь 1998 оноос энэхүү газрыг ажиллуулж эхэлсэн бөгөөд одоогоор Сүвон ёгийн ойролцоох ягааны гудамжинд нийт 5 газрыг ажиллуулдаг байна.
4 сарын 19-ны өдөр Цагдаагийн газраас хүн наймаалдаг газар болон амьдардаг газар нийт 9 газарт мөрдлөгө, нэгжлэг хийж 48.000.000 вонын бэлэн мөнгө, 1 алтан түлхүүр, 72.000.000 бүхий үнэт төмөрлөг 64 ширхэг зэргийг илэрүүлжээ.
Эдгээр зүйлсээ бэлэгний хайрцаг, бохьны хайрцаг зэрэгт нуусан байна.
Цагдаагийн газар болон Сүвон хотын захиргаанаас өнгөрсөн 2 сараас эхлэн ягааны гудамжийг хааж охидод ээлтэй бүс нутаг болох бодлого баримталж, хяналтын камер зэргийг байршуулан ажиллаж эхэлжээ.
Одоогийн байдлаар энэхүү газар үйл ажиллаагаа явуулж буй 20 газар 5 сарын 13 хүртэл өөрсдөө үйл ажиллаагаа зогсоохоо мэдэгдсэн байна.
Э.Нарангарав
Эх сурвалж: 국민일보