Маргааш, БНСУ-ын Засгийн газар Корона вирусаас урьдчилан сэргийлэх "Нийгмийн харилцаанд зай барих" журмыг сунгах талаар хуралдана.
Одоогийн байдлаар төвийн бүсүүд 2-р шат, хөдөө орон нутаг 1.5-р шатыг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ шийдвэр нь ирэх сарын 2-ыг хүртэл хэрэгжих билээ.
Тиймээс цаашид энэхүү журмыг хэрхэн мөрдөх талаарх шийдвэрийг маргааш буюу 30-ны өдөр гаргах бөгөөд гарсан шийдвэр нь 3 долоо хоног буюу 5 сарын 3-23 хүртэл мөрдөгдөх юм.
Өнөөдрийн байдлаар шинээр Корона вирусын шинж тэмдэг илэрсэн 680 хүн бүртгэгдэж, 4 хүн нас баржээ.
Э.Нарангарав
Эх сурвалж: 연합뉴스