Хөл хорионы журмыг дахин 3 долоо хоног сунгалаа

2021-04-30 11:38

БНСУ-ын ЗГ болон Гамшигаас урьдчилан сэргийлэх хорооны ээлжит хуралдаан болж 5 сарын 3 хүртэл хэрэгжих байсан "Нийгмийн харилцаанд зай барих журам"-ыг дахин 3 долоо хоног сунгалаа.

Ирж буй 5 сард "Хүүхдийн баяр", "Эцэг эхийн баяр", "Бурхан багшийн мэндэлсэн өдөр" гэх мэт тэмдэглэлт өдрүүд олон тул вирус, цар тахал илүү тархах магадлалтай хэмээн үзэж энэ долоо хоногт хэрэгжүүлж байсан "Хорио цээрийн онцгой 7 хоног"-ыг дахин нэг долоо хоног сунгахаар болжээ.

Мөн Корона вирусын тархалт өдөрт 1000 хүнээс доош байгаа тохиолдолд 7 сараас эхлэн цар тахлаас урьдчилан сэргийлэх дүрэм журамд шинэчлэл хийж, шинэ бодлого баримтлана хэмээн цар тахлаас урьдчилан сэргийлэх бодлогын хорооноос мэдэгдэл хийлээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: Newsis

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх