2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс улс хоорондын ачаа болон зорчих тээвэрлэлтийг хэвийн горимд шилжүүлэх, хил нээх бэлтгэл нөхцлийг ханган Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх саналыг УОК-ын комиссын гишүүд дэмжлээ.
Энэ талаар УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг:
- Хилийн боомтуудад давтан тунг яаралтай дуусгах, ачаа бараа нэвтрүүлэхийг нэмэгдүүлэх, 5.10-наас 21 аймагт вакцинжуулалтыг эрчимтэй явуулах
- Давтан тунгаа авсан, өвдөөд эдгэсэн хүмүүсийг ПСР болон орон нутагт зорчихдоо хязгаарлалтад орохгүй байх журам 5.5-нд батлах.
- Хил нээх хугацааг 5-р сарын 10-наас гэж тооцож Засгийн хурлаар хэлэлцүүлэх гэх мэт асуудлаар хуралдлаа гэжээ.
Э.Нарангарав
Эх сурвалж: Massnews