Солонгос улсын вакцинжуулалт болон Корона вирусын мэдээлэл

2021-05-03 12:37

Халдварт өвчинөөс урьдчилан сэргийлэх бодлогын хорооны мэдээллэснээр өнөөдөр буюу 3-ны өдрийн 00 цагийн байдлаар Корона вирусын 488 шинэ тохиолдол илэрч 1 хүн нас баржээ.

Үүнээс дотоодоос илэрсэн 465, гаднаас зөөвөрлөгдсөн 23 тохиолдол байна.

Мөн өнөөдрийн байдлаар Корона вирусын эсрэг 1-р ээлжийн вакцинд 1561 хүн хамрагдаж нийт 3.396.864 хүн эхний ээлжийн вакцинд хамрагдаад байгаа бол 2-р ээлжийн вакцинд шинээр 301 хүн хамрагдаж, нийт 236.489 хүн корона вирусын эсрэг вакцин хийлгэжээ.

Одоогийн байдлаар Солонгос улсад AstraZeneca болон Pfizer вакцинуудыг хийж байгаа бөгөөд эхний ээлжийн вакцинд нийт 6.6% хамрагдасан байна.

Өнөөдөр үдээс хойш 5 цагийн үед 4-6 сарын вакцинжуулалтын төлөвлөгөөг Засгийн газраас танилцуулах гэнэ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 경향신

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх