БНСУ дахь Монгол Эмэгтэйчүүдийн холбооны санаачлагаар ТББ-гууд хамтран Монгол улсын шинжлэх ухаан, боловсролын хөгжлийн төлөө "Сурсанаа хуваалцацгаая" эрдмийн ажлаа хандивлах аянг 5 сарын 1-нээс 9 сарын 1 хүртэл хугацаатай зарлажээ.
Энэхүү аян нь БНСУ-д их, дээд сургууль төгсөгчдийн эрдмийн ажлыг нэгтгэж, Монгол улсын үндэсний номын санд хандивласнаар "Гадаадад төгсөгчдийн судалгааны ажлын бүтээлийн сан"-г үүсгэж оюутан, судлаачдад шинжлэх ухааны орчин үеийн ололт амжилтаас суралцах боломжийг нэмэгдүүлэх, мэдлэг ур чадвараа ахиулах нөхцлийг бүрдүүлэх зорилготой бөгөөд "Судлаачид хөгжлийн гарц" ТББ, МЗХ-ны БНСУ дахь салбар зөвлөл, СК МАЖИКО БНСУ-д сургууль төгсөгчдийн Солонгос дахь салбар зөвлөл, БНСУ-д суралцагч МОХ, зэрэг хамтран зохион байгуулжээ.
Тус аяны нээлтийн үйл ажиллагаа өнгөрсөн 5 сарын 1-нд амжилттай болж өндөрлөж, эрдэм мэдлэгээ бусдад хуваалцахыг зорьсон, төгсөгч судлаачид хүрэлцэн ирж өөрсдийн эрдмийн ажлаа эх орондоо илгээлээ.
Э.Нарангарав