Хойд Солонгос Монгол улсруу 200 гаран ажилчид илгээнэ

2021-05-04 12:25

Хойд Солонгосын эрх баригчид өнгөрсөн сард ОХУ-д ажиллах хүчин илгээсэн бол энэ сард Монгол улсруу ажилчид илгээхээр төлөвлөж байгаа тухай Өмнөд Солонгосын хэвлэл нийтлэжээ.

Корона вирусны улмаас гадаадын валютын хомсдолд орж, ноцтой нөхцөл байдал үүссэн Хойд Солонгос гадаадад ажиллах хүч илгээх ажлыг хэрэгжүүлэх замаар санхүүжилтээ босгох зорилготой байгаа хэмээн дүгнэж байгаа гэнэ.

Монгол улсын ажил олгогч талаас өнгөрсөн оны сүүлээс боловсон хүчнээ сонгон шалгаруулж эхэлсэн бөгөөд одоо гурав дахь үзлэг шинжилгээний ажил дуусч, дөрөв дахь алхам болох бичиг баримтны ажил ид өрнөж байна гэжээ.

Мөн Хойд Солонгосын дотоодын мэдээллийн эх сурвалжийн мэдээлэлснээр "Энэ сарын эхээр Монгол улсруу 200 гаруй ажилчид илгээхээр төлөвлөгдөж байна. Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн хүйсийн харьцаа 6:4 байгаа бөгөөд эрчүүд нь газар тариалангийн ажилд эмэгтэйчүүд нь арьс, нэхий эдлэл, нэхмэлийн үйлдвэр зэрэгт ажиллана" гэжээ.

Гадааруу ажиллахаар явж буй иргэдийн хувьд шинжилгээ, шалгалт зэрэг бэлтгэл ажилд ойролцоогоор 3000 долларын өртөг орж байгаа бөгөөд энэ их мөнгийг зээл тавьж бүрдүүлэн, мөнгө хурааж өрөө дарна гэсэн төлөвлөгөөтэй байгаа аж.

Гэвч зарим нь энэ их өндөр өртөг зардлаар яваад, мөнгө хурааж өрөө дарж, амьдралаа дээшлүүлнэ гэдэг бүтэхгүй санаа байж магад гэж үзэж байгаа гэнэ.

Э.Нарангарав

Эх сурвалж: DAILYNK

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх