Дахиад, Хар тамхины хэргээр 55 гадаад иргэн шалгагдаж байна

2021-05-11 12:36

Сүүлийн үед Солонгос улсад оршин сууж буй гадаад иргэдийн хар тамхины хэрэг шуугиан тариад байна.

Өнгөрсөн 6-ны өдөр Мугфу хотын нэгэн зугаа цэнгээний газар эрэгтэй, эмэгтэй нийлсэн 34 гадаад иргэн "Хар тамхины үдэшлэг" хийж байгаад баригдсан. Энэхүү хэргийн гол эзэн нь 29 настай Вьетнам байсан бөгөөд түүний хамсаатан гэгдэх 8 хүнийг хар тамхи наймаалсан хэргээр баривчласан байна.

Мөн өнгөрсөн жилийн 8 сараас энэ жилийн 4 дүгээр сар хүртэлх хугацаанд Ансан хотын хууль бус муруйтай тоглоомын газар ажилуулж, хар тамхи худалдаалж байсан 55 гадаад иргэдийг шалгаж байгаа бөгөөд эдгээрийн 19 хүнийг баривчлан хорьж, хэрэг үүсгэсэн хэмээн Инчон хотын цагдаагийн ерөнхий газраас өнөө өглөө мэдэгдэл хийлээ.

Шалгагдаж буй эдгээр гадаад иргэдийн 29 нь Тайландын иргэн байсан бөгөөд үлдсэн 23 нь төв ази гаралтай гадаад иргэд байжээ.

Цагдаагийн газраас мөрдөн байцаалтын явцад 296грамм филлопон, 416грамм олсны ургамал, 623 шахмал Яба болон хууль бус орлого 63.000.000 воныг хураан авчээ.

Энэхүү хэргийг цагдаагийн газар болон Тайландын хамтын ажиллагааны хүрээнд интерполяцийн зохицуулалтаар шийдэхээр төлөвлөж байгаа гэнэ.

Инчон хотын цагдаагийн газрын ОУ-ын гэмт хэрэг мөрдөх хэлтсийн албан тушаалтан "Бид Солонгос улсад оршин сууж байгаа гадаадын иргэдийн хар тамхины наймааны талаар үргэлжлүүлэн мөрдөн шалгаж, энэхүү хууль бус үйлдлийх нь хариуд томоохон арга хэмжээ авах болно" гэжээ.

Э.Нарангарав

ЭХ сурвалж: 네이버뉴스

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх