Цагийн хязгаарлалт ба 5-аас доош хүний уулзалт цуглааныг цуцлах уу?

2021-05-12 11:59

Өнөөдрийн буюу 12-ны 00 цагийн байдлаар шинээр корона вирусын тохиолдол 635 бүртгэгджээ.

Энэ долоо хоногийн байдлаар 500-тай 4, 400,600,700-тай 1,1 өдөр тохиосон байна.

Солонгос улсын Засгийн газар, Корона вирусын тархалт тогтмол өдөрт 500 болон түүнээс доош байх тохиолдолд нийгмийн харилцаанд зай барих журмыг бууруулж, хоол, үйлчилгээний газруудын цагийн хязгаарлалт болон 5-аас дээш хүн цуглаж, уулзахгүй байх журмыг цуцлах талаар хэлэлцэнэ гэжээ.

БНСУ-ын ерөнхий сайдын орлогч Хун Нам Ги өнөө өглөөний Гамшиг аюулгүй байдлын эсрэг бодлогын хорооны хуралдаанаар " Корона вирусын халдвар авсан иргэдийн тоо харьцангуй буурч, тархалтын хэмжээ ч сүүлийн 4 долоо хоногийн үзүүлэлтээр багасч байгаа нь сайн хэрэг.

Энэ эрчээрээ өдөрт тогтмол 500-гаас доош тохиолдол бүртгэгдвэл "Нийгмийн харилцаанд зай барих журам"-ыг бууруулах төлөвлөгөөтэй байна.

Мөн үүнээс гадна ирэх 7 сард шинэ нөхцөл байдлыг бүрдүүлэх "Нийгмийн харилцаанд зай барих" журмыг хэрэгжүүлэхээр судалж байна" гэжээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 서울경제

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх