Ковид19-ын нөлөөгөөр Солонгос хүнтэй гэр бүл болсон гадаад иргэдийн тоо 37.2%-аар буурчээ

2021-05-13 11:54

Ковид 19-ын нөлөөгөөр гадаад хүнтэй гэр бүл болох хүсэлтэй иргэд хэцүүхэнд байдалд байна.

БНСУ-ын Статистикийн хорооны судалгаагаар Солонгос эртэй гэр бүл болсон гадаад эмэгтэйчүүдийн тоо өнгөрсөн жил 11.087 байсан нь түүний өмнөх жилтэй харьцуулахад 37.2%-аар буурчээ.

Энэхүү буурах болсон шалтгаан нь Корона вируснаас болж агаарын хил хаагдах болсонтой холбоотой хэмээн дүгнэж байгаа гэнэ.

Корона вирус дэгдэхээс өмнө 2017 онд 14.837 хүн гэр бүл болсон бол 2018 онд 16.581 хүн гэр бүл болж өсөх үзүүлэлтэй байсан аж.

Хот, хөдөөгийн хувьд ялгаагүй буурсан үзүүлэлттэй байгаа бөгөөд хамгийн ихээр огцом бууралттай хот нь Дэгү хот байна.

Дэгү хотын хувьд өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 47.2 хувь буурсан бөгөөд бусад төвийн бүсийн 8 хотын хувьд 38.3%, хөдөө орон нутагт 36.5% буурсан судалгаа гарчээ.

Жендэрийн тэгш байдал, гэр бүлийн яамны мэргэжилтэн, "Ковид19 нөлөөгөөр олон соёлт гэр бүлийн тоо буурч байгаатай холбоотойгор төрөлтийн тоо хүртэл огцом буурч байна" гэжээ.

НҮБ-ын хүн амын сангаас гаргасан 2021 оны дэлхийн хүн амын статистикийн судалгаагаар БНСУ нь хүүхэд төрөлтийн хувиар дэлхийн 198 орноос 198-д орсон байна.

Сүүлийн үеийн Солонгос улсын залуу үеийнхэн хүүхэд гаргах, хүнтэй суух зэрэгт нилээд хойрго хандахаас гадна ганц бие байхыг илүүд үздэг болсон тул хүүхэд төрөлтийн хувь болон гэрлэлтийн хувь эрчимтэй буурч байгаа аж.

Э.Нарангарав

Эх сурвалж: 서울신문

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх