Хилийн чанад дахь Монголчуудын наадмаар бөхчүүдэд цол олгох санал хүргүүлжээ

2021-05-13 18:55

“Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийг шинэчлэн найруулан батлахтай холбогдуулан АНУ, Солонгос, Европ зэрэг 46 оронд суугаа Монголчуудын холбоог нэгтгэсэн Хилийн чанд дахь Монголчуудын зөвлөлөөс Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулдаг наадмын 256 бөхийн барилдаанд амжилт гаргасан бөхчүүдэд аймгийн цол олгох саналыг дэвшүүлжээ.

Мөн Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ) допингийн асуудалд анхааран ажиллаж буйг дэмжин Солонгос, Европ, АНУ-ын Монголчуудын наадамд амжилт үзүүлсэн бөхчүүдээс допингийн журмын дагуу шинжилгээ авах боломжтой гэдгээ илэрхийлжээ.

МҮБХ-ны тэргүүний үүргийг гүйцэтгэгч Ц.Магалжав энэхүү саналыг хуулийн төсөлд оруулж хэлэлцүүлэхээр хүлээн авч Соёлын яам, Гадаад Харилцааны яамаар дамжуулан ХЗДХЯ-ны хуулийн төсөл боловсруулагчдад хүргүүлэхээр болсон байна.

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх