16 сартай Жон Ин-ы аминд хүрсэн ээжид бүх насаар нь хорих ял оноолоо

2021-05-14 16:16

Өнгөрсөн жил, асрамжийн газраас үрчилж авсан эцэг, эхийнхээ гарт амь насаа алдсан 16 сартай Жон Ин-ны хэргийн анхан шатны дээд шүүх хуралдаан өнөөдөр болж, ээжид нь бүх насаар нь хорих ял оноожээ.

Тэрээр тухайн үед хүүхдээ амьсгал хураасан гэж бодоогүй хэмээн аллага үйлдсэн гэх хэргийг няцааж байсан боловч Жон Ины биед үлдсэн хугарал, шархны ул мөрийг үндэслэн шинжээчийн мэдүүлгээр хүн амны хэрэг үйлдсэн хэмээн үзэж байгаа гэнэ.

14-ны өдрийн шүүхийн шийдвэрээр эхэд "Хүүхэд хамгааллын тухай хууль"-ийн дагуу бүх насаар нь хорих ял оноосон бол үрчилж авсан эцэгт удаа дараалан зодож, бэртээсэн, хүүхдээ үл тоомсорлон, хайхрамжгүй хандсан зэрэг хэргээр 5 жилийн ял оноожээ.

Шүүхийн шинжилгээгээр үрчилж авсан ээж удаа дараа Жон Ин-ыг зодож бэртээж байсан бөгөөд хөлөөрөө дэвсэлж амь насанд нь хүрсэн нь тогтоогджээ.

Мөн нөхөрт нь эхнэрийнхээ энэ үйлдлийг харсаар байж нуун дарагдуулсан, хамгаалж, хаагаагүй гэсэн үндэслэлээр ял оногдуулсан байна.

Хэрэгтэй холбогдох мэдээллийг хавсаргав.

Э.Нарангарав

Эх сурвалж: 네이버뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх