Олон соёлт гэр бүлийн 500 хүүхдэд 67 сая воны тэтгэлэг олгоно

2021-05-17 11:30

Олон соёлт гэр бүлийн сангаас Олон соёлт гэр бүлийн 400 хүүхэд, Ковид19-ын нөлөөнд өртөж буй жижиг аж үйлдвэр ,бизнес эрхэлдэг гэр бүлийн 100 хүүхдэд нийт 670.000.000 воны тусламж, тэтгэлэг олгохоор болжээ.

Энэхүү тэтгэлэгт хамрагдахыг хүссэн Олон соёлт гэр бүлүүд энэ сарын 28-ны 17 цаг хүртэлх хугацаанд бүртгүүлэх боломжтой бөгөөд тэтгэлэгт шалгарсан хариу нь ирэх 7 дугаар сарын ихээр гарах аж.

Эхний ээлжинд бага, дунд, ахлах, их сургуулийн нийт 400 хүүхдэд сургалтын тэтгэлэг болгох гэнэ. Энэ нь сургалтаа сайжруулах, ахиц гаргахад туслахын төлөө хэрэглэх мөнгөн тэтгэлэг бөгөөд бага ангийн 130 хүүхдэд тус бүр 600.000 вон, дунд ангийн 120 хүүхдэд 1.000.000 вон, Ахлах ангийн 100 хүүхдэд 2.000.000 вон, Их сургуулийн 30 хүүхдэд 4.000.000 вон олгох юм.

Мөн урлаг уран сайхан болон гадаад хэлний гэх мэт төрөл бүрийн ур чадвар, авъяастай 8-25 насны хүүхдүүдэд ур чадвараа дээшлүүлэх, уралдаан тэмцээнд оролцохыг нь дэмжих зорилгоор 20 хүүхдэд тус бүр 5.000.000 воны тэтгэлэг олгохоор болсон байна.

Жижиг, дунд үйлдвэрлэл, гарааны бизнесийн яамнаас жижиг бизнес, аж ахуй эрхэлдэг гэр бүлийн сургуулийн насны 100 хүүхдэд (их сургууль хүртэлх) 500.000 воны тэтгэлэг олгохоор болжээ.

Олон соёлт гэр бүлийн сангийн дарга Сун Тэ Син "2021 оноос эхлэн нийт 4169 хүүхдэд 3.8 тэрбум воны тэтгэлэг олгосон байна. Бидний Олон соёлт гэр бүлийн сангийн энэхүү тэтгэлэг нь мөрөөдлийнхөө төлөө хичээж, зүтгэж буй хүүхдүүдэд бага ч болов тус дэм болоосой гэж хүсч байна" гэжээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 우리다문화장학재단 보도자료

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх