Сөүл хот, Байгальд ээлтэй өдөр өнжүүлэхийн тоог нэмнэ

2021-05-17 13:01

Сөүл хотын захиргаа өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагаа, төлөвлөгөөтэй танилцаж ирэх 2022 онд 125 байгальд ээлтэй өдөр өнжүүлэх төвийг ашиглалтанд оруулахаа мэдэгдлээ.

Сөүл хотын хувьд 2019 онд 4 дүүрэгт 20 байгальд ээлтэй өдөр өнжүүлэх төвийг бий болгосон ба 2020 онд 6 дүүрэгт 30 өдөр өнжүүлэхийг нэмж ашиглалтанд оруулжээ.

Одоогийн байдлаар нийт 10 дүүрэгт 50 байгальд ээлтэй өдөр өнжүүлэх үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд энэ жил Дундэмүн дүүрэг болон Дунжаг дүүрэгт тус тус 5 байгальд ээлтэй өдөр өнжүүлэх төвийг бий болгохоор болсон байна.

Байгальд ээлтэй өдөр өнжүүлэх нь хүүхдүүдийн тоглож наадах хэсгийг дотор орчноос гадаах орчинруу шилжүүлж, гадаа байгальд өнгөрөөх цагийг нэмэгдүүлснээрээ онцлог юм.

Хүүхдүүд цэцэрлэгээрээ дамжуулж байгалийн өөрчлөлт, дөрвөн улирлын онцлогийг мэдэрч, улирлыг чанартай хоол хүнсний талаар ойлголттой болж, гадаа элс, ногооны талбай дээр тоглох боломжтой болж байгаа нь хүүхдийг багаас нь байгальд хайртай болгох, байгалийн гайхамшигийг мэдрүүлэх зорилготой гэнэ.

Мөн энгийн өдөр өнжүүлэхээс байгальд ээлтэй өдөр өнжүүлэх болгон өөрчлөх тохиолдолд Сөүл хотын захиргаанаас хүүхдийн тоглох талбай, тариалангийн хэсэг, зугаалах орчин зэрэгт 5 сая вон хүртэлх тусламж үзүүлж байгаа аж.

Энэ удаад Дундэмүн болон Дунжаг дүүргийн өдөр өнжүүлэхэд 2 сая вон хүртэлх тусламж үзүүлжээ.

Сөүл хотын хүүхэд асрах үйлчилгээний төвийн дарга Ган Хи Ин "Байгальд ээлтэй өдөр өнжүүлэх төв нь хүүхдүүдийг байгальд хайртай болгохоос гадна өөрсдийгөө таньж мэдэх, анхаарал хандуулж сурах зэргийн ач холбогдолыг сурталчлах зорилготой юм. Цаашид хүүхдүүд эрүүл саруул, аз жаргалтай өсч торних орчныг бүрдүүлэхийн тулд бид чадах бүхнээ хийх болно" гэжээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 경향신문 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх