2025 он гэхэд Монгол улсад GS25-ын 500 салбар нээгдэнэ

2021-05-18 14:58

Монгол улсад одоогийн байдлаар GS25 24 цагийн худалдааны дэлгүүрийн 3 салбар нээгдээд байна.

"Шунхлай" групп албан ёсны эрхтэйгээр Монгол улсад оруулж ирж байгаа бөгөөд 2025 он гэхэд 500 салбар сүлжээ дэлгүүрийг нээхээр зорилгоо болгожээ.

GS25 дэлгүүр нь БНСУ-ын "GS" группын охин компани "GS Retail" -ийн эзэмшдэг сүлжээ бөгөөд 2020 оны байдлаар 13.800 салбар үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ.

Эхний ээлжинд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төв хэсэгт салбаруудаа нээхээр төлөвлөж байгаа бөгөөд бусад салбаруудаа нээх байршилаа судалж байгаа аж.

Мөн Солонгос улсын 24 цагийн дэлгүүрүүдэд үйлчилдэг тэгбэ хүргэлтийн үйлчилгээг Монголд ч бас оруулах боломжтой хэмээн онцолжээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: MSN news

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх