20 орчим насны Монгол охин найзынхаа нүцгэн зургийг нууцаар дарж, мөнгө нэхжээ

2021-05-20 14:41

Найзынхаа нүцгэн зургийг нууцаар дарж мөнгө нэхсэн хууль бусаар амьдардаг Монгол охин цагдаад баригджээ.

Энэ сарын 15-ны өдөр Ганпеон сумын нэгэн амралтын газар найзтайгаа амарч байсан 20 орчим насны Монгол охин “А” нэг өрөөнд хамт унтаж байсан найз “Б”-г унтаж байх хойгуур нь нүцгэн, шалдан зургийг нь дарж, түүгээрээ дараа нь дарамтлан их хэмжээний мөнгө нэхсэн хэрэг гарчээ.

“А” нь Солонгос улсад хууль бусаар амьдарч байсан бөгөөд хохирогч “Б” нь визтэй, хууль ёсоор амьдардаг аж.

“А” нь тэрхүү амралтын газар амарснаас хойш 2 хоногийн дараа “Б”-д нүцгэн зургийг нь харуулан 5.000.000 вон бэлнээр өгөхийг шаарджээ.

“Б” болсон явдлыг цагдаагийн газар мэдэгдэж тэр өдрөө “А” баригдсанаар бэлгийн хүчирхийлэлийн гэмт хэргээр шалгагдаж байгаа гэнэ.

Цагдаагийн ажилтны мэдээлэлснээр “ Одоогийн байдлаар хохиргчийн мөрдөн байцаалт дууссан бөгөөд нэмэлт шалгах шаардлагатай зүйлс байгаа. Тиймээс нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна” гэжээ.

Хууль бус зураг авалтын хохирогч болсон тохиолдолд доорх газруудад хандаарай:

Э.Нарангарав

Эх сурвалж: 한국경제

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх