Омогтой Монгол эр 10 сарын хорих ял, 2 жилийн тэнсэн авчээ

2021-05-20 15:22

Шүдээ эмчлүүлж байгаад  өвдлөө хэмээн танхайрсан Монгол залуу 10 сарын хорих ял,2 жилийн тэнсэн авчээ.

Энэ сарын 16-ны өдөр Чонжу хотын эрүүгийн хуулийн шүүгч Нам Сон Ү, “41 настай Монгол улсын иргэнд Хүүхэд хамгааллын хуулийг зөрчсөн, байгууллагын ажилд саад учруулсан, ажилтанд ажлаа хийхэд нь саад, хүндрэл учруулсан хэргээр 10 сарын хорих болон 2 жилийн тэнсэнгийн ял оноолоо” хэмээн мэдэгджээ.

Монгол улсын иргэн А (41 нас) нь 8  сарын 10-ны өдөр Гёнги мужийн Ансан хотын Данвон дүүргийн нэгэн шүдний эмнэлэгт шүдээ эмчлүүлж байхдаа хүчтэй өвдлөө хэмээн эмнэлгийн ажилтанд гар хүрч, багаж хэрэгслийг авч шидэн танхайрчээ.

Мөн хажууд нь шүдээ эмчлүүлж байсан 8 настай охиндоо гар хүрсэн тул цагдаагийн газраас хүүхэд хүчирхийлсэн хэргээр охиныг нь тусдаа хамгаалалтанд авсан байна.

 Гэвч охиноо хайж очин, охиноо авна хэмээн цагдаагийн газар дахин танхайрсан аж.

Шүүгч “ Солонгос улсад өмнө нь хэрэгт холбогдож, ял шийтгэл авч байсан удаагүйгээс гадна өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, дахин ийм хэрэг үйлдэхгүй цаашид зөв, сайхан амьдрах болно гэж амласныг нь харгалзан үзэж 10 сар хорих ял, 2 жилийн тэнсэн олгосон гэжээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 동아일보

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх