Корона вируснаас урьдчилан сэргийлэх журмыг дахин 3 долоо хоног сунгалаа

2021-05-21 12:31

БНСУ-ын Засгийн газар Корона вирусаас урьдчилан сэргийлэх бодлогоо дахин 3 долоо хоног сунгахаар боллоо.

Ерөнхий сайд Ким Бү Гём өнөөдөр буюу 21-ны өдөр Корона вируснаас урьдчилан сэргийлэх бодлогын хорооны хуралдаанаар “Сүүлийн үед өдөрт дунджаар батлагдсан тохиолдлын тоо 500-гаас буухгүй халдвар хаа сайгүй үргэлжилсээр байгаа ч хүнд өвчтэй хүмүүсийн тоо тодорхой хэмжээгээр буурч байна. Энэ нь эмнэлэг, эрүүл мэндийн газруудаа эхэлж вакцинд хамруулсаны үр дүн гэж үзэж байна” гэжээ.

Мөн Солонгос улсад хийгдэж байгаа AstraZeneca вакцины аюулгүй байдлыг онцолж “ Энэхүү вакциныг аюулгүй, үр дүнтэй болохыг нь аль хэдийнээ баталгаажуулж, дэлхийн 160 гаруй оронд ашиглаж байна” хэмээн хэлжээ.

Ерөнхий сайд Ким, ард иргэдээ вакцинд идэвхитэй хамрагдахыг уриалж, вакцинд хамрагдсан иргэдийнхээ биеийн байдлыг хянах, анхаарах үүднээс   удахгүй хөнгөлөлт, давуу эрхтэй олон төрлийн эмчилгээний арга замуудыг танилцуулна гэжээ.

Нийгмийн харилцаанд зай барих журам болон 5 хүнээс дээш уулзаж болохгүй гэсэн журмыг энэ сарын 24-нээс дахин 3 долоо хоног сунгасан бөгөөд ирэх 7 сараас шинэ журам танилцуулах гэнэ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 연합뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх