7 сараас эхлэн гадаа орчинд NО MASK

2021-05-26 11:18

БНСУ-ын Засгийн газар Корона вирусын эсрэг вакцины эхний тунгаа хийлгэсэн иргэддээ 6 сараас эхлэн гэр бүлийн 8 гишүүн уулзалтыг хүлээн зөвшөөрч, 7 сараас эхлэн гадаа цэцэрлэгт хүрээлэнд болон ууланд гарах зэрэг чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ маск зүүхгүй байж болох шийвдэр гаргалаа.

Мөн эхний тунгаа хийлгэсэн иргэд 7 дугаар сараас эхлэн гадаах олон нийтийн газар болон, шашин шүтлэгийн уулзалт цуглааны хүний тоо зааж, хязгаарлахгүй байхаар болжээ.

Ерөнхий сайд Ким Бү Гём, өнөөдөр буюу 26-ны өдөр Сөүл хотын засгийн газрын төв байранд болсон "Гамшиг аюулгүй байдлаас сэргийлэх бодлого"-ын хуралдаанаар "Засгийн газар вакцинд хамрагдсан иргэддээ үүнээс ч илүү боломж, бололцоог бүрдүүлж өгөх болно" гэлээ.

Мөн тэрээр " 9 сар гэхэд ард иргэдийн 70% нь эхний ээлжийн тунгаа хийлгэсэн байх бөгөөд тэр үед гадаа бус дотор ч маск тайлах талаар дахин судалж хэлэлцэх болно" гэжээ.

Гэвч нөгөө талаар сэтгэл амарч, анхаарал болгоомжоо алдагдуулж болохгүй гэдгийг анхааруулж, одоогоор Корона вирусын тархалт багасаагүй байгаа гэдгийг санууллаа.

Өнөөдрийн байдлаар 707 тохиолдол шинээр бүртгэгдэж, 2 хүн нас барсан байна.

Э.Нарангарав

ЭХ сурвалж: MSNnews

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх