Халууны улиралд зөгийнөөс болгоомжлохыг анхааруулж байна

2021-05-26 13:44

Гёнбуг мужийн гал түймэр, аюулгүй байдлын төвөөс, цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан зөгийн үүр хөндөх, зөгийнд хатгуулахтай холбоотой дуудлагууд ихсэж байгааг мэдэгдэж, оршин суугчдыг онцгой анхаарал хандуулахыг уриалжээ.

26-ны өдрийн Гёнбуг мужийн гал түймэр, аюулгүй байдлын төвийн мэдээллэж байгаагаар өнгөрсөн жил 13.796 зөгийн үүрийг устгасан бөгөөд үүний 12.229 тохиолдол нь 6 сараас 9 сарын хооронд байсан байна.

Өөрөөр хэлбэл өдөрт дунджаар 102 дуулагын дагуу зөгийн үүрийг устгаж байжээ.

Мөн өнгөрсөн жил нийт 826 хүн зөгийн хатгуулсан тохиолдол гарч байсан бөгөөд энэ жилийн хувьд одоогийн байдлаар 50 хүн зөгийн хатгуулсан дуудлага өгч, түргэн тусламжийн үйлчилгээ авсан байна.

Цаг уурын албанаас ирэх 6 сард агаарын температур хэвийн хэмжээнээс (23-24 градус) өндөр байх бөгөөд 7 дугаар сараас 8 дугаар сар хүртэл ид халуун үргэлжлэнэ хэмээн урьдчилан таамаглаж байгаа аж.

Тиймээс зөгийн хөдөлгөөн илүү эрчимжих магадлалтай хэмээн үзэж байгаа бөгөөд зөгийнд хатгуулахаас болгоомжилж, хэрвээ зөгийн үүр харвал түүнийг хөндөж, устгах гэж оролохгүй 119-т мэдэгдэж мэргэжилтний заавар авахыг анхааруулж байна.

Шөнийн цагт гадуур салхилахдаа цагаан, шар өнгийн хувцас болон малгай заавал өмсөх хэрэгтэй бөгөөд хэрвээ санамсаргүй зөгийн үүр хөндсөн тохиолдолд зөгийг хөөж үргээх гэж оролдохын оронд тэр газраасаа 20 митрээс хол зайруу шилжихийг зөвлөж байна.

Зөгийн хатгуулсан тохиолдолд тайван байж, толгой эргэх, өвдөх шинж тэмдэг илэрвэл дээшээ харж хэвтэнгээ хоёр хөлөө дээш нь өргөх хэрэгтэй бөгөөд хэрвээ биед өөр ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл 119-т дуудлага өгөх хэрэгтэйг санууллаа.

Гёнбүг мужийн гал түймэр, аюулгүй байдлын төвийн дарга Ким Жун Гин " Халууны улирал ирж буйтай холбогдуулан зөгийнүүдийн хөдөлгөөн идэвхижиж байгаа тул оршин суугчид аюулгүй байдлаа хамгаалах үүднээс зөгийн үүрийг хөндөхгүй байх, хэрвээ аюултай нөхцөл байдал үүсвэл шууд 119-д дуудлага өгч тусламж авахыг хүч байна" гэжээ.

Солонгосын зөгийний хэмжээ: 

Э.Нарангарав

Эх сурвалж: NEWSIS

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх