Монгол улс, 6 дугаар сарын 1-нээс хилээ нээх үү?

2021-05-28 10:23

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр буюу 27-ны өдөр болж өндөрлөлөө.

Уг хуралдаанаар Монгол улс 6 дугаар сарын 1-нээс олон улсын хилээ нээхээр төлөвлөж байгаа тухай мэдэгдсэн бөгөөд эх орондоо ирж буй иргэд Корона вирусын эсрэг вакцин, дархлаажуулалтанд хамрагдсан байхыг шаардахгүй гэнэ.

Харин гадаадын иргэд бүрэн тундаа хамрагдсан байхыг шаардаж байгаа аж.

Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх сард хил нээхээр төлөвлөж байгааг мэдэгдсэн бөгөөд Гадаад харилцааны яамнаас улс бүртэй хил нээх талаар зөвшилцөл хийж байгаа юм байна.

Э.Нарангарав

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх