Гадаад оюутнууд байр худалдан авч, хууль бусаар түрээслэж байжээ

2021-05-28 11:56

Оюутны визээр үл хөдлөх хөрөнгөний бизнес эрхэлж байсан 2 оюутан баригджээ.

Инчон хотод 20 орчим насны нэгэн гадаад оюутан хоёр байрыг тус тус 1.800.000.000 воноор худалдан авч гадаад оюутнуудад сарын 900.000 воноор түрээсэлж байсан бөгөөд мөн адил 1.700.000.000 воноор 2 байр хувалдан авч түрээсэлж байсан бас нэгэн гадаад оюутан баригдсан байна.

Сүүлийн үед Солонгос улсад үл хөдлөх хөрөнгөний ханш өсч байгаатай холбогдуулан гадаад иргэд ихээхэн анхаарал хандуулж, арилжаанд оролцох болсон бөгөөд оюутны визээр оршин сууж байгаа иргэдийн хувьд үл хөдлөх хөрөнгөний бизнес эрхлэх нь хууль бус зүйл аж.

Э.Нарангарав

Эх сурвалж: 머니투데이

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх