Гадаад охидын биеийг үнэлүүлж байсан бүлэг этгээдүүд баригджээ

2021-05-28 12:45

Хотын төвд байр түрээслэн гадаад эмэгтэйчүүдийн байрлуулан биеийг нь үнэлүүлж байсан бүлэг этгээдийг баривчилжээ.

Өчигдөр буюу 27-ны өдөр Гёнги дүүргийн цагдаагийн хэлтэсийн мэдээлэлснээр эдгээр бүлэг этгээд нь Юүнин, Ичон зэрэг хотуудад 49 байрыг түрээслэн зүүн өмнөд азийн гадаад охид бүсгүйчүүдийг байрлуулж, биеийг нь үнэлүүлэн хөдөлмөр эрхлүүлж байжээ.

Цагдаагийн газраас толгойлогч "А"-гаас гадна холбогдох 16 ажилтыг шалгаж байгаа бөгөөд үүнээс 6 нь баривчлан хорисон байна.

Үлдсэн 10 этгээдийг байр, оромжоор хангасан зэрэг хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд эдгээр охидыг худалдан авч харилцаанд орсон гэх 13.000 хүнийг шалгаж, мөрдөн байцаах ажил явуулах гэнэ.

Энэхүү бүлгийн толгойлогч "А" нь өнгөрсөн жилийн 8 сараас эхлэн Гёнги мужид "Дуудлагын төв" ажиллуулж байгаа бөгөөд 11 ажилтанг 2 ээлжээр 24 цаг ажиллуулан, хүүхэн худалдан авах сайтад захиалга өгсөн хүмүүстэй харилцах, тэдний үйлчилгээний сэтгэл ханамж, сэтгэгдэлийг комментоор үлдээх зэрэг ажлыг хариуцуулж байжээ.

Мөн энэхүү ажлыг хийхээр ирж буй охид бүсгүйчүүдээс ажлын ярилцлага авах, хэрхэн ажлаа хийх талаар заавар зөвлөгөө өгөх, ажлын цагийг бүртгэх зэрэг үүрэгийг давхар хариуцдаг байсан байна.

Тэднийг баривчлах явцад цагдаа нар биеэ үнэлэх зуулчлалын бизнесээс олсон 30 гаруй сая воныг газар дээр нь хураан авсан бөгөөд 520 сая воныг хууль бусаар олсон орлого хэмээн тодорхойлон гэм буруутайг нотлох хүртэл хураан авч хадгалах захирамж гаргасан байна.

Мөн эдгээр эмэгтэйчүүдэд жирэмснээс хамгаалах эм болон харилцаанд орсны дараа уух эм зэргийг өгч байсан нь хууль бусаар бусдын биеийг үнэлүүлсэн хэрэг дээр нэмэгдэн хүний эрхэнд халдсан гэх үндэслэлээр ялын түвшин нэмэгдэх хандлагатай байгаа аж.

Э.Нарангарав

Эх сурвалж: Ohmynews

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх