Гёнги мужийн Гуяан хотод мина дэлбэрч 1 хүн шархаджээ

2021-06-04 16:15

Өнөө өглөө 9 цаг 50 минут орчимд Гёнги мужийн Гуяан хотын Илсандун дүүрэгт  Жанхан хэмээх намгархаг газруу орох хэсэгт мина (тэсрэх бөмбөг) дэлбэрч 50 орчим насны эрэгтэйн хөл тасарсан хэрэг гарчээ.

Аврах багийнхан шархадсан иргэнийг ойролцоох Гуяан хотын төв спортын цогцолборлуу хүргэж анхан шатны эмчилгээ түргэн тусламж үзүүлсэн бөгөөд гал түймэр, аюулгүй байдлын газраас түүнийг нисдэг тэргээр Үйжонбү хотын нэгэн эмнэлэгт хүргэжээ.

Тэрээр нийгмийн сайн дурын ажлаар бөгөөд тэрхүү газрын орчмын экзотик ургамлыг зайлуулж, цэвэрлэж байгаад мина гишгэсэн байна.

Одоогоор гал унтраах багынхан болон цэргийн албаныхан ослын шалтгааныг шалгаж байгаа гэнэ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 네이버뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх