Корона вирусын халдвар авагчийн тоо амралтын өдрийн нөлөөгөөр 6 өдрийн дараа дахин 400 болж буурчээ.
Халдварт өвчинөөс урьдчилан сэргийлэх бодлогын хорооны мэдээллэснээр өнөөдөр буюу 6 сарын 7-ны 00 цагийн байдлаар 485 тохиолдол илэрч нийт 144.637 хүн Корона вирусын халдвар авсан байна.
Өнгөрсөн долоо хоногийн турш дунджаар 600-700 хүн өдөрт Корона вирусын халдвар авч байсан бөгөөд 6 хоногийн дараа дахин 400 тохиолдол болж буурчээ.
Өнгөрсөн 7 хоногт: 449 – 654 – 672 – 674 – 725 – 541 – 454 тохиолдол илэрсэн байна.
Бүс нутгаар хэсэгчлэн үзвэл, Сөүл – 149, Гёнги – 146, Гённам – 27, Дэгү – 26, Дэжон – 20, Инчон – 15, Жэжү – 13, Улсан – 10, Чүнбүг – 10, Бусан – 9, Чүннам – 9, Гёнбуг – 8, Гуанжу – 4, Жонбуг – 3, Жоннам – 3, Ганвон – 2 зэрэг байна.
Сэжун хотод 2 өдрийн турш халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
Өнөөдрийн 485 тохиолдолоос 31 нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн бөгөөд үүнийг 11 нь Солонгос иргэн, 10 нь гадаадын иргэд байсан байна.
7-ны 00 цагийн байдлаар Корона вирусны улмаас 1 хүн нас барсан бөгөөд нийт 1974 хүн нас баржээ. Энэ нь халдвар авсан иргэдийн 1.36% юм.
Э.Нарангарав
Эх сурвалж: 네이버뉴스