CGV, Lotte Cinema, Megabox зэрэг Солонгос улсын хамгийн том 3 кино театр нь Ковид19-ын нөлөөгөөр тулгарч буй урт хугацааны хямрал, ажилчдын цомотгол зэрэг асуудлуудаа шийдэхийн тулд 7 сарын 1-нээс эхлэн тасалбарын үнээ нэмэхээр болсоноо мэдэгдлээ.
Одоогийн байдлаар кино театрын тасалбарын үнэ нь 2D том хүн-13.000 вон, амралтын өдрүүдээр 14.000 вон бөгөөд 1000 воноор нэмэхээр болсон байна.
Харин кино гарах цагийг үзэгчдийн хамгийн боломжтой цагийг сонгон гаргах бөгөөд өглөө, энгийн, үндсэн гэсэн 3 төрлийн цагийг өглөө, энгийн гэсэн 2 төрөл болгох гэнэ.
Өглөөний цагийн хуваарь нь 10 цаг хүртэл байсан бол 12 цаг хүртэл болгон хойшлуулахаар болжээ.
Корона вирусын улмаас 2020 онд кино театрийн үзэгчид болон орлого 73.7%-аар эрчимтэй буурчээ. 2021 онд ч мөн адил буурсан хэвээр байгаа бөгөөд 2019 онтой харьцуулахад 85.2% буурсан үзүүлэлттэй байгаа аж.
Мөн энэхүү хүнд нөхцөл байдлыг хурдан давж гарахын тулд CGV, Lotte Cinema, Megabox кино театрууд нийгмийн хариуцлагын хүрээнд вакциндаа хамрагдсан иргэддээ 6 сарын 1-нээс эхлэн 1 сарын турш хөнгөлттэй үйлчлүүлэх боломжийг олгож байгаа гэнэ.
Э.Нарангарав
Эх сурвалж: Chosunnews