Генги мужийн Ичон хотын Купан (Coupang) худалдааны төвийн барилгат нэг өдрийн дотор 2 удаагаа гал гарчээ.
Өнөө өглөөний 5 цаг 36 минутанд гал түймэр гарсан тухай дуудлагын дагуу ойролцоох 5-6 гал унтраах төвийн 152 ажилчид ирж 8 цаг 19 минутанд галыг бүрэн унтраажээ.
Гэвч 11 цаг 50 минутанд барилга дотор дахин гал гарлаа гэсэн дуудлага ирсэн байна.
Гал нь энэхүү барилгын подвольны 2 давхарын машины зогсоолоос гарсан гэж үзэж байгаа бөгөөд тус компаний 248 ажилчид гал түймрээс эрсдэлгүй зугтан гарчээ. Одоогоор бэртэж гэмтсэн, хохирол амссан хүн байхгүй байна.
Тус компаний ажилтан “Бид хэрэглэгчдийнхээ хүргэлт үйлчилгээг хэвийн үргэлжлүүлэхийг хичээх болно. Тиймээс гал гарсан төвийг хурдан хугацаанд сэргээхийн тулд чадах бүхнээ хийж байна” гэжээ.
Э.Нарангарав
Эх сурвалж: newsis