Банкны ажилтан, 24.500.000 воны бэлэн мөнгөний луйврыг илрүүлжээ

2021-06-17 15:01

Өнөөдөр, Сөүл хотын Гандун цагдаагийн хэлтсээс ажлаа хийх явцдаа сэжиг бүхий этгээдийг ажиглан, ухаалаг үйлдэл гарган 24.500.000 воны бэлэн мөнгөний луйврыг илэрүүлсэн  Мёнир хорооны Үри банкны салбарын ажилтан Жин Са Ран-д талархалын бичиг гардуулжээ.  

Энэхүү ажилтан нь өнгөрсөн 10-ны өдөр үдээс хойш 4 цагийн орчимд дансан дахь үлдэгдэл мөнгө 24.500.000 воныг бэлнээр гаргуулж авахыг хүссэн үйлчлүүлэгч эрэгтэйг сэжиглэсэн байна.

Банкны ажилтан үйлчүүлэгчээс энэхүү мөнгөө юунд хэрхэн ашиглах гэж буй талаар лавлан асуугаад мөн тэр өдөр төдий хэмжээний мөнгийг нэгэн мөнгө зээлдэг компианаас авсан талаарх мэдээллийг авчээ.

Тэрээр утсаар луйвар хийдэг хүмүүст хууртагдаж байснаа өөрөө ч мэдээгүй байсан бөгөөд банкны ажилтан түүнд нөхцөл байдлыг тайлбарлан, мөнгөний луйвраас сэрэмжлүүлж, утасны луйврын талаар цагдаагийн газар мэдэгдсэн байна.

“Банкнаас зээл аван, бэлэн мөнгөөр авчирч өгвөл Засгийн газрын дэмжлэгт хамрагдан 2%-ын бага хүүтэй зээл дахин авах боломжтой” гэсэн үгэнд хууртсан байжээ.

Энэхүү утасны луйвар нь ихээхэн элбэг байдаг бөгөөд үүнээс сэргийлэхийг цагдаагийн газраас анхааруулж, нөхцөл байдлыг ажиглан ухаалаг шийдвэр гарсан банкны ажилтанд талархал илэрхийлжээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: SBSnews

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх