Шивээс буюу олон улсын хэллэгээр "ТаТү"-г хүлээн зөвшөөрүүлэхээр тэмцэж буй УИХ-ын гишүүн Рю Ху Жон хөмсөгний шивээстэй гишүүдийг ч бас нэгтгэж эхэллээ.
УИХ-д саналаа өргөн барихын тулд 10 гишүүний гарын үсэг шаардлагатай байдаг бөгөөд тэрээр CBS радиод ярилцлага өгөхдөө "Манай намын 6 хүнээс гадна 4 хүнийг нь яаж нэгтгэх вэ? гэж бодож байтал УИХ-д хөмсөгний шивээс хийлгэсэн хэд хэдэн гишүүд байдаг юм билээ" гэжээ.
Тэрээр "Гишүүн Хун Жүн Пю-г зорин очин "Та хөмсөгний шивээс хийлгэсэн биз дээ? гэж асуутал инээмсэглэн хүлээн зөвшөөрсөн юм. Өөр ч бас хэд хэдэн хөмсөгний шивээстэй гишүүд нэгдсэн" хэмээн инээмсэглэн ярьсан байна.
Э.Нарангарав
Эх сурвалж: Chosunnews