Мүн ерөнхийлөгч, G7 дээд хэмжээний уулзалтнаас эргэн ирлээ

2021-06-18 11:39

БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин, тэргүүн хатагтайн хамт G7 буюу онцлох 7 улсын дээд хэмжээний уулзалтанд оролцоод өнөө өглөө 7 цаг 31 минутанд эх орондоо ирлээ.

Ерөнхийлөгч Мүн энэ сарын 11-13-нд Их Британийн Корнуоллд болсон G7 дээд хэмжээний уулзалтанд оролцож, 13-15-нд Австри улс, 15-17-нд Испани улсад улс төрийн айлчлал хийгээд иржээ.

Тэрээр гэртээ харих замдаа олон нийтийн сүлжээнд “ Энэ бүхэн дууслаа. Энэ бол миний бие бялдрын хувьд ихээхэн хүнд аялал байлаа. Гэхдээ маш үр дүнтэй, их өгөөжтэй аялал байсан” хэмээн  өөрийн бодлоо нийтэлжээ.

Мөн “Би гадаад явах бүртээ Солонгосын ард түмнээсээ маш их эрч хүчийг авдаг. Бид энэхүү дээд хэмжээний уулзалтаар Солонгос улсын статусыг баталж, Вена дахь соёл, урлаг, Испани дахь шинэ эрин үеийг эхлүүлэх  хүсэл, хүсэл эрмэлзлэлээр нь бахархаж байна” гэжээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 대한민국청와대

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх