“Korea Fashion Market Season-3” зохион байгуулагдахаар болжээ

2021-06-21 12:17

Ирэх 6 сарын 25-наас 7 сарын 1 хүртэл Солонгос улсын алдартай томоохон их дэлгүүрүүд болон онлайн дэлгүүрүүдээр загварын хувцас, бараа бүтээгдэхүүний  хямдралтай худалдаа “Korea Fashion Market Season-3” зохион байгуулахаар болжээ.

Энэ удаагийн хямдралын өдөрлөг нь жижиг дунд бизнесийн хөрөнгө оруулагч комданиудаас жижиг, дунд бизнес эрхлэгчдийн төлөө бэлтгэсэн “БНСУ, Хамтдаа хямдрал”(6/24-7/11)-тай уялдаатай хийх аж.

Өнгөрсөн жил анх удаа зохион байгуулсан “Korea Fashion Market ” нь эдийн засгийн хүндхэн нөхцөл байдалд байгаа хувцас загварын компаниудын төлөө Худалдаа аж үйлдвэр, эрчим хүчний яам болон Солонгосын загварын аж, үйлдвэрийн холбоо хамтран зохион байгуулсан хямдралын өдөрлөг юм.

Энэ жил ч бас Солонгосын их дэлгүүрүүдийн холбоо болон Солонгосын нэхмэл эдлэлийн холбоо зэрэг салбарууд нэгдэн “Ковид19-ыг даван туулах” зорилгоор өдөрлөгт оролцохоор болжээ.

“Korea Fashion Market Season-3” хувьд, Lotte Их дэлгүүр, shinsegae Их дэлгүүр, Hyundai Их дэлгүүр, Hyundai Их дэлгүүрийн албан ёсны онлайн дэлгүүр ‘The hyundai.com’, дотоодын загварын дэлгүүр Naver, Musinsa, W Concept нар оролцох гэнэ.

Эмэгтэйчүүдийн хувцас,эрэгтэйчүүдийн энгийн хувцас зэрэг 240 орчим загварын брэндийн бараа, бүтээгдэхүүнүүд  90% хүртэл хямдралтай үнээр зарагдах юм байна.

Э.Нарангарав

Эх сурвалж: 매일경제

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх