2021 оны 7 сарын олон улсын нислэгийн хувиараар нийт 23 нислэг хийгдэхээр төлөвлөжээ.
Энэ сараас эхлэн тасалбар борлуулалт болон нислэг төлөвлөлтийн арга хэмжээ хэвийн байдалд шилжиж байгаа бөгөөд тусгайлан ажиглах байр шаардлагагүй буюу вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон, Ковид19 халдвараар өвчлөөд эдгэрсэн зорчигч тээвэрлэн ирэх тохиолдолд нэмэлт нислэг хийх зөвшөөрөл олгох боломжтой аж.
Мөн Корона вируснаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхтэй холбоотой үйл ажиллагаанаас шалтгаалан нислэгийн цаг хойшлох магадлалтай хэмээн Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдэгдлээ.
Сөүл – Улаанбаатар чиглэлийн нийт 11 нислэг байна.
7 сарын 2 – Миат
7 сарын 7 – Миат
7 сарын 8 – Миат, Korean air
7 сарын 9 – Миат
7 сарын 14 – Миат
7 сарын 15 – Миат 2 удаа
7 сарын 21 – Миат
7 сарын 24 - Asiana airlines
7 сарын 29 - Korean air
Э.Нарангарав