“Galaxy Buds Pro” чихэвчнээс болж үрэвсэл үүсвэл буцаан олголт болон эмчилгээний зардал олгоно

2021-06-24 11:39

Самсунг брэндийн утасгүй чихэвч буюу “Galaxy Buds Pro” чихэвчийг ашигласан хэрэглэгчдээс чихний сувагны өвчин үүссэн хэд хэдэн тохиолдол гарчээ.

Тиймээс Самсунг электрониксийн зүгээс “Энэхүү чихэвчийг хэрэглэн чихний сувагт өвчин үүссэн хэрэглэгчдэд буцаан олголт олгож, эмчилгээний зардлыг нь өгөх болно” гэсэн байна.

Мөн “Тус чихэвчний онцлогоос болж удаан хугацаанд хэрэглэх тохиолдолд чихний чийг ихсэж үрэвсэл үүссэн байж болзошгүй. Galaxy Buds Pro бүтээгдэхүүний хувьд ямар нэгэн асуудал байхгүй. Гэхдээ хэрэглэгчдээ хүндэтгэн буцаан олголт болон эмчилгээний зардлыг олгох болно” гэжээ.

Буцаан олголт болон эмчилгээний төлбөрийн хүсэлтийг Самсунг Электроникс үйлчилгээний төвд өөрийн биеэр очиж эсвэл дуудлагын төвийн утсаар дамжуулж зөвөлгөө авах боломжтой гэнэ.

Э.Нарангарав

Эх сурвалж: Newsis

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх