МАН-ын Бага хурал өнөөдөр 08 цагт хуралджээ. Тус хурлаар МАН-ын намын даргын үүрэг гүйцэтгэгчийг сонгох асуудлыг хэлэлцэж, Намын даргын үүрэг гүйцэтгэгчид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг сонгосон байна.
Бага хурлын дараа У.Хүрэлсүх МАН-ын даргын тамгыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүлээлгэж өгчээ.
УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаар намын даргын ажлаа хүлээлгэн өгч, улс төрийн намын гишүүнчлэлээс татгалзах шаардлагатай болсон.
У.Хүрэлсүх өнөөдөр 11.40 цагт Ерөнхийлөгчийн тангарагаа өргөнө.