Өнөөдөр буюу 7 сарын 12-ноос эхлэн Сөүл, Инчон, Гёнги бүсүүд Корона вируснаас урьдчилан сэргийлэх журмын хамгийн эцсийн шат буюу 4-р шатанд шилжлээ.
Энэхүү журмын хүрээнд хоолны болон үйлчилгээний газрууд оройн 22 цаг хүртэл ажиллах бөгөөд 18 цагаас хойш 2-оос дээш хүн хувийн уулзалт, цуглаан хийхийг хориглосон.
Мөн 18 цагаас хойш 2-оос дээш хүн таксинд суухыг хориглосон байна.
Солонгос улсад сүүлийн 6 өдөр 1000 давсан Корона вирусын халдвар илэрч байгаа бөгөөд төвийн бүсүүдийг ийнхүү чанга дэглэмд шилжүүлэхийг ард иргэдийн 70% нь хүлээн зөвшөөрч байгаа гэнэ.
Өнөөдөр 00 цагийн байдлаар 1100 хүн халдвар авч, 1 хүн нас баржээ.