Засгийн газар, гадаадын шилдэг боловсон хүчинг татах, оршин суух виз олгох бодлого хэрэгжүүлнэ

2021-07-12 13:55

БНСУ-н Засгийн газар хүн амын бууралтаас урьдчилан сэргийлэх зорилгоор гадаадын шилдэг боловсон хүчин, ажилчдад оршин суух виз (F-2) олгох төлөвлөгөө боловсруулж яаралтай хэрэгжүүлэхээр болжээ.

Хууль зүйн яамнаас өнгөрсөн 7-ны өдөр Сөүл дахь засгийн газрын ордонд болсон эдийн засгийн онцгой байдлын нэгдсэн бодлогын хуралдаанаар гадаад ажилчдыг татахаар төлөвлөж буйгаа мэдэгдэн цаашид улс орон хөгжихөд шаардагдах ирээдүйтэй салбаруудад ажиллах шилдэг боловсон хүчинг бэлтгэн, оршин суух эрх олгохоор төлөвлөж буйгаа мэдэгдлээ.

Ийнхүү Хууль зүйн яамнаас “Чадварлаг боловсон хүчний тогтолцоо”-г өргөжүүлэх зорилгоор хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлийн тогтолцооны дагуу тус улсад нэвтэрсэн гадаад иргэдийг тодорхой шалгуур хангасан тохиолдолд урт хугацааны оршин суух боломжийг олгох гэнэ.

Энэ жилийн хувьд 1250 хүнээр хязгаарлагдаж байгаа бөгөөд 2025 он гэхэд 2000 хүртэл нэмэхээр төлөвлөж байгаа аж.

Э.Нарангарав

Эх сурвалж: 연합뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх