Солонгос улсад нийт 790 хүн дельта вирусны халдвар авчээ

2021-07-13 15:58

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бодлогын хорооны мэдээлэлснээр өнгөрсөн 1 долоо хоногт мутац вирус илэрсэн тохиолдол 536 илэрчээ.

Үүний 162 нь альфа вирус, 374 нь дельта вирус байсан байна.

Дотоодоос илэрсэн вирусны 36.9% нь мутацанд орсон вирус бөгөөд түүний 23.3% нь дельта вирус аж.

Одоогоор байдлаар Солонгос улсад нийт 790 хүн дельта вирусны халдвар авсан бөгөөд халдвараас урьдчилан сэргийлэх бодлогийн хорооноос мутацанд орсон вирусний эсрэг шинэ PCR шинжилгээ нэвтрүүлэхээр болсон байна.

Энэхүү туршилтын төслийг энэ сарын 15-наас эхлэн 2 долоо хоногийн турш орон нутгийн захиргаанаас PCR шинжилгээний аргаар дельта мутацын вирусийг илрүүлэх замаар туршсаны дараа халдварт өвчнийг хянан, сэргийлэх төвөөс эцэслэн шийдвэрлэхээр болсон байна.

Мөн дэлхий дахинд дэльта вируснаас хэд дахин хучтэй “Рамда” хэмээх вирус Перу улсаас гарсан тухай мэдээлэл гарч эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар ДЭМБ-аас аюултай вирусны төрөлд багтаагүй ч нас баралтын түвшин өндөр байгаа тул бусад улс оронд тархвал илүү аюултай хэмээн үзэж байгаа гэнэ.

 

Э.Нарангарав

Эх сурвалж: 경향신문

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх