Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бодлогын хорооноос 14-ны өдрийн 00 цагийн байдлаар 1615 халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээлэл хийлээ.
Энэ нь Солонгос улсад Корона вирус дэгдсэнээс хойш хамгийн их тоо бөгөөд өдөр бүр Корона вирусын халдвар авсан иргэдийн тоо нэмэгдэж байгаа тухай анхаарууллаа.
Төвийн бүсүүдэд хамгийн ихээр тархалттай байна гэж үзэн хатуу журам тогтоож, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа ч сүүлийн өдрүүдэд хөдөө орон нутгуудад мөн адил эрчимтэй тархаж байгаа аж.
Тиймээс маргааш буюу 15-наас эхлэн хөдөө орон нутгуудын нийгмийн харилцаанд зай барих, сэргийлэх шатыг ахиулахаар болжээ.
Энэхүү журам нь Сэжун, Жонбуг, Жоннам, Гёнбуг зэрэг хотуудаас бусад хотуудад хэрэгжих бөгөөд нийгмийн харилцаанд зай барих журмын 2-р шатанд шилжих гэнэ.
Корона вирусны улмаас нас барсан иргэдийн тоо өнөөдөр 2-оор нэмэгдэж нийт 2048 болсон бөгөөд одоогийн байдлаар 14372 хүн тусгаарлагдан эмчлэгдэж байна.
Мөн өнөөдрийн 00 цаг хүртэл нийт 15.724.463 хүн буюу нийт хүн амын 30.6% Ковид19 сэргийлэх вакцины эхний тундаа хамрагджээ.
Э.Нарангарав
Эх сурвалж: 경향신문