Солонгосын халдварт өвчнийг хянан зохицуулах, урьдчилан сэргийлэх төвийн дарга Жон Ин Гён өнөө өглөөний шуурхай мэдээллийн үеэр ард иргэдээсээ уучлалт гуйлаа.
Учир нь өнгөрсөн 12-ны өдрийн 15 цагаас хойш 55-59 насны иргэдийн вакцины захиалга түр зогссон бөгөөд өнөөдөр 22 цагаас эхлэн дахин захиалга авч эхлэх юм байна.
Тэрээр “ 55-59 насныханы вакцины нөөц тодорхойгүйн улмаас түр захиалгыг зогсоон бөгөөд дахиж үүнтэй ижил алдаа гаргахгүйн тулд вакцинжуулалтын төлөвлөгөөг нягт гаргаж, бүхий л хүч чадлаа дайчлан ажиллах болно” хэмээн уучлалт гуйжээ.
Э.Нарангарав
Эх сурвалж: news1