Жонбуг мужийн Жонжү (전주시) хотод ирэх сараас эхлэн “Жонжү хотын гадаад ажилчдын амрах байр” үүд хаалгаа нээхээр болжээ.
Энэ нь очих газаргүй болон гэнэтийн тохиолдлоор ажлаасаа гарснаас болж байрлах байргүй болох зэрэг шалтгаантай иргэдэд түр амьдрах боломжийг олгох түр амрах байр аж.
Энэ байр нь эрэгтэй эмэгтэй тусдаа байж болохоор 3 өрөө бөгөөд 2 нойл, гал тогоотой гэнэ.
Мөн зөвхөн байрлаж, түр амьдрахаас гадна гадаад ажилчдад зориулсан орчуулгын үйлчилгээ үзүүлж мөн Хуульзүйн яамтай хамтран дасан зохицоход туслах олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм байна.
Э.Нарангарав