Өчигдөр буюу 15-ны шөнийн 11 цаг орчмоос эхлэн хувийн аж ахуйн нэгжүүд 300-400 машинтай жагсаал хийж байна.
Энэ нь төвийн бүсүүд болох Сөүл, Гёнги, Инчон хотуудад Корона вируснаас урьдчилан сэргийлэх журмыг чангатгасантай холбоотой аж ахуйн нэгжүүд хохирч хүндрэлтэй байгаа бөгөөд энэ журмын хүрээнд 1 хүнээс дээш жагсаал хийхийг хориглосон тул 1 хүн нэг машинтай хөдөлгөөн өрнүүлж энэхүү журмыг эсэргүүцэж, цуцлахыг шаардаж байгаа аж.
Тэгвэл өнөөдөр улсын хэмжээний 7300 засвар үйлчилгээ, байгууламж эрхлэгчид Сэжун хотын засгийн газрын цогцолборт газар, дэд бүтэц тээврийн яамны урд манекен байрлуулж суулт зарлалаа.
Энэхүү суулт нь авилгалтай тэмцэх болон хүний эрхийн комиссоос байгууламж, засвар үйлчилгээний бизнесийг цуцлах бодлогыг 2029 он хүртэл хойшлуулахыг санал болгосон боловч Дэд бүтэц, тээврийн яамнаас дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн тул бизнес эрхлэгчид дахин хэлэлцэх шаардлагагүйгээр саналыг хүлээж ав хэмээн суулт зарлаж байгаа аж.
Э.Нарангарав
Эх сурвалж: 네이버뉴스