Сүүлийн үед сауна, фитнэсс төвүүдээс Корона вирусын халдвар авсан иргэд эрчимтэй нэмэгдэж байна.
Корона вирус эрчимтэй тархаж байсан өмнөх үеүүдэд сүмийн уулзалт, олон нийтийн цуглаан зэргээс халдварын тархалт ихсэж байсан бол энэ удаад гэр бүл, ажлын хамт олон, танидаг хүн зэргээсээ халдар авах тохиолдол ихсэж байгаа талаар хорио цээрийн байгууллагуудаас мэдэгдэж байна.
Мөн өнгөрсөн долоо хоногт халдварт вирус авсан иргэдийн 70% орчим нь Дельта вирус байгаа бөгөөд нэг сарын хугацаанд Дельта вирусын шинэ тохиолдол 42 дахин нэмэгджээ.
Э.Нарангарав
Эх сурвалж: 네이버뉴스