БНСУ-д сүүлийн өдрүүдэд борооны улиралтай зэрэгцэн аагим халуун эхэлж, нийт нутгаар дотор давчдам, чийгтэй, халуун өдрүүд болж байна.
Шөнөдөө ч ялгаагүй 25с дээш температуртай бүгчим шөнүүд үргэлжилж байгаа бөгөөд энэхүү халууныг иргэд жимтунтовы (찜통더위) буюу жигнүүрт жигнэгдэж байгаа мэт халуунтай зүйрлэн ярьж байна. .
Солонгос улсад цаг уурын ажиглалтаар түүхэндээ хамгийн их халуун болсон жил бол 2018 байдаг.
Тухайн жилийн 8.1 ны өдөр Сөүл хотод хамгийн халуун буюу 39.6 градус хүртэл халсан бөгөөд аагим халууны улирал энэ үед түүхэндээ анх удаа 35өдөр үргэлжилсэн ба түүнээс 22 хоног нь тасралтгүй өндөр температур бүхий халуун өдрүүд бүртгэгдэж байжээ.
Үүнийг дагаад хүмүүс амь нас, эрүүл мэндээрээ ихээхэн хохирсон бөгөөд халуунаас болсон ухаан алдах, халууны гаралтай өвчлөлүүдээр өвдөн түргэн тусламжийн үйлчилгээ авсан хүний тоо Солонгос даяар 4526-д хүрч 42 хүн нас баржээ.
Өнөөдрийн байдлаар 33-36 хэм хүрч байгаа нь дараа долоо хоногт 36-40гаруй хэм хүртэл халах төлөвтэй байгаа бөгөөд 2018 оны “халууны бөмбөлөг-heat dome-열돔” үзэгдэл давтагдана гэж харж байна.
Тиймээс эд халууны үеэр Солонгост байгаа Монголчууд маань цаг агаарын мэдээллийг цаг тухайд авч, онц шаардлагаагүй гэж үзсэн тохиолдолд тэр тусмаа өндөр настай иргэд болон бага насны хүүхдүүд 12-4 цагийн хооронд аль болох гэрээсээ гарахгүй байх, чихэрлэг-кофены агууламжтай уух зүйлээс татгалзан цэвэр ус сайн ууж байхыг зөвлөж байна.
С.Номинчимэг
Эх сурвалж: 네이버뉴스