БНСУ-д Делта+ вирусын тохиолдол илэрчээ

2021-08-03 14:29

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн мэдээлэлснээр “delta plus” буюу Делта+ вирус 2 хүнээс илэрчээ.

Нэг нь гадагшаа аяллаар явсан тохиолдол байхгүй 40  орчим насны иргэнээс илэрсэн бөгөөд түүний хамтран амьдрагч 1 хүнээс халдварт вирус илэрсэн байна.

Уг хамтран амьдрагчийн хувьд одоогоор Делта вирус эсэх нь тодорхойгүй байгаа гэнэ.

Мөн нөгөө Делта вирусийн халдвар тээгч нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна.

Делта+ вирусын хувьд дэлхийн дахиныг хамарч буй Ковид19 вирусын ахисан түвшин бөгөөд энгийн Делта вирустай харьцуулахад хэд дахин хүчтэй вирус аж.

Э.Нарангарав

Эх сурвалж: 연합뉴스

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх