Ард иргэд, 4-р шатны журмыг үргэлжлүүлэх саналыг 84.0% дэмжлээ

2021-08-03 15:06

Корона вирусын 4 дахь давалгаа эрчээ авснаар ард иргэд сэтгэл санаагаар унах стересс авах нь ихсэж байна.

Тиймээс ард иргэдийн ихэнх хувь нь урьдчилан сэргийлэх арга барилыг чанга хэвээр нь хадгалах, удаан хугацаанд эрчимтэй хэрэгжүүлэхийг уриалж, санал нэгдэж байгаа нь судалгаагаар гарчээ.

Өнөөдөр буюу 8 сарын 3-ны өдөр, Эрүүл мэндийн яамны Гэнэтийн аюул, ослын эсрэг бодлогийн төв 7 сарын Ковид19-тэй холбоотой судалгааны дүнг зарлажээ.

Уг төв нь өнгөрсөн 3 сараас хойш Нийгмийн харилцаанд зай барих зэрэг урьдчилан сэргийлэх бодлогын хүрээнд ард иргэдийн санаа бодлыг сонсож бодлого хэрэгжүүлэхэд харгалзан үзэж байсан аж.

Судалгааны үр дүнд 8 сарын 8 хүртэл хэрэгжих Нийгмийн харилцаанд зай барих 4-р шатны журмыг үргэлжлүүлэх саналыг ард иргэд 84.0% дэмжсэн бөгөөд 12.8% нь эсэргүүцсэн байна.

Засгийн газрын үзгээс 4-р шатны журмыг цаашид үргэлжлүүлэх асуудлыг энэ долоо хоногийн Лхагва гарагаас Баасан гараг хүртэлх шинээр халдвар авсан иргэдийн үр дүнг харж байж шийднэ хэмээн мэдэгдлээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 아시아경제

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх