Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 9 нисэх онгоцны буудал
9. Daocheng Yading Airport, Tibet
Энэхүү онгоцны буудал нь тэнгэртэй хамгийн ойр гэдгээрээ алдартай. Хамгийн өндөр хэсэг нь 4411м бөгөөд энэ нь яг л агаарт байгаа мэт галзуу сэтгэгдэлийг төрүүлдэг. Өндөрт дуртай, өндрөөс айдаггүй хүмүүсийн бэст нь гэх.
8. Shenzhen Bao’an International Airport, Shenzhen, China
Архитектор Массимилиано Фуксасын хэлснээр энэхүү нисэх онгоцны буудлын загварыг манта туяа дээр үндэслэсэн хийжээ.
Тиймээс дотор нь алхаж байхад араатны гэдсэнд байгаа юм шиг мэдрэмж төрдөг байна.
Яагаад гэвэл гаднах зөгийн сархинаг хийц нь амьтдын мэдрэмжийг өгдөг бөгөөд маш нарийн нямбай, оптик хуурмаг зүйл юм.
7. Chhatrapati Shivaji International Airport, Mumbai, India
Онгоцны буудлаас илүү ордог шиг харагддаг барилга. Муруй цагаан дээвэр, зөгийн сархинаган хана зэрэг нь нэхмэл сүлжээс мэт харагддаг бөгөөд энэ нь хүний оюун ухаанд эерэг сэтгэгдэлийг төрүүлдэг байна. Мөн нарны тусгал, харанхуйн гэрэл тодотгогчийг загварлаг ашигласан нь уран зөгнөлт кино мэт харагдуулдаг байна.
6. O’Hare International Airport, Chicago
Солонгон тэшүүрийн талбай мэт харагдаг неон гэрэлтэй тунель.
Энэ нь таны сэтгэл санаа муу байсан ч сэргээж чадна гэдэгт итгэж байна.
5. Kuala Lumpur International Airport
Малайз улсын энэхүү онгоцны буудал нь модон хавтан нарийхан туяанаас бүтсэн гэнэ.
Явган алхах нь маш тайван харагддаг бөгөөд үүнийг Японы архитектор Кишо Курокава зохион бүтээжээ.
4. Wellington International Airport, New Zealand
Энэхүү асар том модон байгууламжийг үнэндээ "хад" гэж нэрлэдэг бөгөөд домогт далайн мангасуудаас санаа авсан гэнэ. Гадна талыг хадан цохионы загвараар хийсэн бөгөөд Guardian -ийн хэлснээр чулуун дээрх ус шиг гэрэл тусгах ёстой зэс ялтсуудыг оруулан загварчилсан гэжээ.
3. Marrakesh Menara Airport, Morocco
Тийм ээ, Үүнийг хүмүүс асар том чихэрлэг цагаан бялуу хэмээн нэрлэдэг. Энэхүү загвар нь Исламын архитектурын загвартай төстэй бөгөөд гэрэл маш сайн орж ирдэгээрээ алдартай. Жилд 40 сая орчин зорчигч хүлээн авах боломжтой бөгөөд энд ирсэн хүмүүс заавал зурагаа авахуулж явдаг гэнэ.
2. Madrid–Barajas Airport, Spain
Энэхүү өнгөлөг, сүрлэг нисэх онгоцны цонх нь сарны гэрлийн сарниулагчтай бөгөөд музей гэхээсээ илүү баатарлаг харагдуулдаг хэмээн зорчигчид дүгнэжээ. Терминал доторх долгионтой, хурц бүтэцтэй холимог, байгалийн гэрэл нь энэхүү нисэх онгоцны буудлыг цооног биш харин зочлоход таатай орчинг бүрдүүлж чадсан байна.
- Denver International Airport
Уулын нурууг дуурайлган хийсэн энэхүү нисэх онгоцны буудал нь хөдөө хээр алслагдсан тосгон мэт харагддаг нь олны анхаарлыг татдаг.
АНУ-тай ойрхон Денвер хотод байдаг Роки уулын дэргэд гэрэлтэх энэхүү онгоцны буудлыг архитектор Кертис Фентресс зохион бүтээжээ