Солонгосын оюутнуудын хамгийн ихээр ажилд орохыг хүсдэг компани нь ?

2021-08-04 16:27

 4-ны өдөр Солонгос улсын ажил жуулчлалын томоохон сайт “Job Korea”-аас эрэгтэй, эмэгтэй нийт 1106 оюутны дунд судалгаа явуулжээ.

Энэхүү судалгаагаар их сургуулиа төгсөөд ажиллахыг хүсч буй компаний 1-р байрт Kakao (카카오) 15.3%-иар тэргүүлж 2-р байран Самсунг 9.5%-иар орсон байна.

Kakao компани нь өнгөрсөн жилийн судалгаагаар ч 1-р байранд орж байсан бөгөөд Самсунг компаний хувьд өнгөрсөн жил 4-р байранд орж байсан бол энэ жил 2 шат ахиж 2-р байранд оржээ.

3-р байранд 'Naver' мэдээлэл технологийн компани

4-р байранд 'Amorepacific' гоо сайхны компани

5-р байранд 'Netmarble' цахим тоглоомын компани

6-р байранд 'Korean Air'  агаарын нисэхийн компани тус тус орсон байна. 

“Job Korea” сайтнаас жил бүр оюутан залуусын дунд энэхүү судалгааг хэрэгжүүлдэг ба сүүлийн жилүүдэд интернет, онлайн компаниуд эрчийг авах боллоо хэмээн мэргэжилтэнүүд дүгнэж байна.

“Какао” компани нь 1995 оны 2 сард анх үүсгэн байгуулагдсан мэдээлэл технологийн компани юм.

Одоогийн байдлаар Солонгос улсын номер 1 гар утасны мессэж харилцааны хэрэглэгдэхүүн бөгөөд е-майл(다음), дуудлагийн такси үйлчилгээ (카카오T), хөгжим (멜론) зэрэг олон төрлийн үйлчилгээг утаснаасаа авах боломжтой цахим үйлчилгээний компани юм.

2019 оны жилийн орлого нь 3.898 тэрбум вон байсан бол 2021 оны эхний хагаст өнгөрсөн жилийн эхний хагасын орлоготой харьцуулахад 45.4% -р өсчээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 매일경제

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх