8-р сард задгай талбайд бөхийн барилдаанууд зохионо

2021-08-06 17:58

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос 8-р сард задгай талбайд бөхийн барилдаан зохион байгуулахаар болжээ.

Өчигдөр буюу 8 сарын 5-ны өдөр МҮБХ-ноос  128 бөхийн барилдаан зохион байгуулах, бүртгэлх хийх удирдамжийг танилцуулж, бөхийн барилдааны задгай талбайд зохион байгуулах хуваарийг гаргалаа.

8 сарын 16-17 –нд Хүй Долоон худагт Улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан

8-р сарын 21-22-нд Монголын Залуучуудын Холбооны 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,

8 сарын 28-нд СХД-ын шилдэг сумын заан цолтой 64 бөхийн барилдаан тус тус зохион байгуулахаар МҮБХ мэдэгдлээ.

 

Э.Нарангарав

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх