БНСУ-ын “К2ЛБИО” байгууллагаас Ковид19-ыг илрүүлэх бичил лабораторыг Монголд байгуулахыг санал болгожээ

2021-08-06 18:32

Өнөөдөр буюу 6-ны өдөр БНСУ-ын “К2ЛБИО” байгуулагын захирал, доктор Ли Кён Мин, МУ-ын шадар сайд С.Амарсайхантай уулзсан уулзалтын үеэр Корона вируст халдварыг илрүүлэх бичил лабораторийг Монгол улсад байгуулах саналыг танилцуулжээ.

Тус лабораторын хувьд ПГУ-ын түвшинд дүйцэх шинжилгээг хийх хүчин чадалтай бөгөөд шинжилгээний сорьцийг тусгай лабораторд хүргэж унших шаардлагагүй, сорьцид шууд шинжилгээ хийдэг, бага орон зай эзлэн ажилладаг, 15 минутаас 1 цагийн хугацаанд 340 сорьцийг шинжлэн хариу гаргах чадвартай, вирусын мутаци болох альфа, дельта бусад хувилбарыг ялган таних боломжтой зэрэг олон давуу талуутайг онцолжээ.

Энэхүү бичил лабораторыг эхний удаад Чингис хаан ОУ-ын нисэх буудал, Замын-Үүд, Алтанбулаг хилийн боомт, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд байршуулан, нэгдсэн цахим шүлжээгээр холбож, мэдээллийг нэгдсэн сүлжээ үүсгэх, лаборатори дээр ажиллах эмч, эмнэлэгийн ажилтнуудыг сургаж, дадлагажуулах боломжтой тухай дурьджээ.

Мөн Ковидын халдвараас црьдчилан сэргийлэх, халдвар авсан тохиолдолд вирусыг устгах, өвчлөлийг эдгээх БНСУ-д үйлдвэрлэсэн биологийн идэвхит бүтээгдэхүүний дээжээс МУ-д хандивлах, цаашид худалдах гэрээ байгуулах саналтай байгаагаа илэрхийлжээ.

Шадар сайд Л.Амарсайхан хамтран ажиллах санал тавьсанд талархаж, дэмжиж ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэн “Хамгийн гол нь стандартын шаардлага хангасан, дэлхийн болон олон улсын байгууллага хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Тус лаборатори сорьциос ковидыг албалгүй тогтоож байна уу? мутацийг ямар хэмжээнд илрүүлэх вэ? гэдгийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, туршилт хийж, үр дүнг нь ойрын хугацаанд танилцуулах хэрэгтэй байна. Хэрвээ үнэхээр алдаа мадаггүй байвал бид хамтран ажиллахад бэлэн байна” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Э.Нарангарав

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх