Ирэх зун Инчон-Улаанбаатар чиглэл нэмэлт нислэгүүд хийгдэхээр болжээ

2021-08-09 12:33

2022 оны хамгийн эрэлттэй үе буюу 6-9 сард Инчон-Улаанбаатар чиглэлд 7 хоногт 9 удаа нэмэлт нислэг үйлдэхээр болжээ.

Энэ нь онгоцны билетний хомсдол, цөөхөн нислэгийн нөлөөгөөр ирж, очиход хүндрэл учирч байгаа хоёр орны оюутан залуус, аялал жуулчлалынханд илүү тав тухтай нөхцөл байдлыг нэг алхам ч болов нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа аж.

БНСУ-ын Газар, тээврийн дэд бүтцийн яам, өнгөрсөн 4-ны өдөр Инчон-Улаанбаатар чиглэлийн зорчигч тээврийн нислэгийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх тал дээр халилцан зөвшилцөж гарын үсэг зуржээ.

Монгол улс нь Солонгос жуулчдын хамгийн их очдог газруудын нэг бөгөөд хоёр орны хооронд агаарын зорчигчдын тоо жилд 400 мянга хүрдэг аж. Гэвч сүүлийн үед энэ үзүүлэлт 6.8%-р нэмэгдсэн байна.

Тиймээс ирэх жил нислэгийн хамгийн оргил үе буюу 6 дугаар сараас  9 дүгээр сар хүртэл долоо хоногт 2500 суудалтай байхаар хязгаарлаж байсан агаарын хангамжийн чадавхийг долоо хоногт 5000 суудалтай болгож нэмэгдүүлэхээр болсон байна.

Э.Нарангарав

Эх сурвалж: 파이낸셜뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх